Холбогдох: 70112857
Бямба, Ням гарагт амарна.
2026-06-17

Эрүүл мэндийн сайдын 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр баталсан “Эрүүл мэндийн байгууллагын орчны аюулгүй байдлыг хангах, аюул ослоос урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн хамтарсан баг эмнэлгийн орчинд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үзлэг, зохион байгууллаа.

Үзлэгт Баянзүрх, Сүхбаатар, Дүнжингарав цус цуглуулах төвүүдийг хамруулан, MNS 6211:2019 “Унаж бэртэх эрсдэлийг үнэлэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга”, MNS 7014:2023 “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага” стандартуудын шаардлагад нийцүүлэн нарийвчлан шалгалаа. Үүнд цахилгаан болон усан хангамж, хийн шугам хоолой, худгийн бүрэн  бүтэн байдал, хашлага хаалтын стандарт, автомашины орц, гарцын зохион байгуулалт, налуу зам, шат, хамгаалалтын хашлага, явган хүний зам талбайн нөхцөл, цахилгааны кабелийн ил гаралт, авто зогсоолын тэмдэг тэмдэглэгээ, гадна болон дотор орчны гэрэлтүүлгийн хүрэлцээ зэрэгт үзлэг хийлээ.

Үзлэгийн явцад илэрсэн эрсдэл, зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн цаашид хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг үе шаттайгаар ханган ажиллаж байна.