
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн эмч, ажилтнуудад "ISO 9001:2015, ISO 45001:2018 Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартын хэрэгжилт" сэдэвт сургалтыг 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтыг TBS LLC-ийн зөвлөх А.Тэгшзаяа удирдан явуулж, сургалтын хүрээнд 25 ажилтан гэрчилгээ гардан авлаа.
ЦССҮТ нь тус стандартуудыг тасралтгүй хэрэгжүүлж, чанарын менежментийн тогтолцоо, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаагаа улам сайжруулж байна.
Мөн тус төв нь энэ оны 11 дүгээр сард ISO 9001:2015, ISO 45001:2018 стандартын баталгаажуулалтын аудитад хамрагдахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.


