
Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс сар бүрийн 3-ны өдрийг бүх нийтийн цусаа бэлэглэх өдөр болгон арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаад HWPL Олон улсын байгууллагын Монгол дахь салбар хамтран зохион байгууллаа.
Арга хэмжээг нээж ЦССҮТ-ийн захирал Анагаах ухааны доктор Б.Нарантуяа үг хэлж, олон хүнд амьдрал бэлэглэсэн авлагагүй, цусны доноруудаа алдаршууллаа. 100-аас дээш удаа цусаа бэлэглэсэн донор С.Аварга “Мөнгөн донор”, Г.Даваадорж “Хүрэл донор” цол, тэмдгээр шагнагдлаа. Мөн Ц.Болд “Бахархал 50”, Г.Хүдэрбат “Бахархал 40”, Б.Отгонсүх “Бахархал 30”, Т.Эрдэнэчимэг “Бахархал 20”, Б.Батхүү, Г.Ёндонсамбуу нар “Бахархал 10” тэмдгээр тус тус шагнагдлаа.

Өдөрлөгийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн HWPL Олон улсын байгууллага, “Донор бренд”, “Ulker Mongolia” ХХК-ийн хамт олонд ЦССҮТ-өөс талархал илэрхийллээ. Түүнчлэн “Ulker Mongolia” ХХК хүмүүнлэгийн үйлсийг тав дахь жилдээ дэмжин ажиллаж нийт 528 донорт бүтээгдэхүүний дээж, гарын бэлэг гардуулаад байгаа юм.
“Цусаа бэлэглэх өдөр” арга хэмжээ нь байнгын донорын эгнээг өргөжүүлэх, иргэдийн цусны донорын талаарх мэдлэг, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн уламжлалт өдөрлөг бөгөөд сайн дурын доноруудын идэвхтэй оролцоо нь олон хүний амь насыг аврах үнэтэй хувь нэмэр болсоор байна.
