
Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор Нийслэлийн Хүрээ амаржих газартай хамтран “Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээг хэвшүүлье” сэдэвт багц цагийн сургалтыг энэ сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтыг тус амаржих газрын хүсэлтээр зохион байгуулж, нийт 30 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулж, цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ, цус сэлбэлтийн аюулгүй байдал, сонор сэрэмжийн тогтолцоо, урвал хүндрэлийг хянах, сэргийлэх, Цусны бүлэг, хувийн тохироо, шинжилгээ, шинжилгээний баталгаажилт, цус болон цусан бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, хүйтэн хэлхээний тогтолцоо, эрүүл мэндийн байгууллагын үүрэг, захиалгатай холбоотой анхаарах асуудлууд агуулгын хүрээнд цогц мэдлэг олголоо.
