Холбогдох: 70112857
Бямба, Ням гарагт амарна.
2026-04-20

Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс цусны салбар төвүүдийн лабораторийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор “Орон нутгийн лабораториудын цус сэлбэлтээр дамжих халдвар илрүүлэх шинжилгээний чадамжийг сайжруулах нь” сэдэвт сургалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа.

Сургалтад 19 аймгийн 40 гаруй лабораторийн эмч, лаборант, лабораторийн техникч нар хамрагдан, донорын цусанд цус сэлбэлтээр дамжих халдвар илрүүлэх өөрийн орны болон олон улсын болон чиг хандлага, MPX PCR шинжилгээг хэрхэн чанарын өндөр түвшинд зөв техникээр хийж гүйцэтгэх мөн хариуг хэрхэн зөв тайлагнах, орон нутагт цус сэлбэлтээр дамжих халдварын илрүүлэг, шинжилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарах асуудлууд зэрэг агуулгын хүрээнд цогц мэдлэг олголоо.