Эрүүл мэндийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр төв талбайд эхэллээ. Өдөрлөгийн нээлтэд Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Батшугар, Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч хадагтай Сокорро Эскаланте нар болон холбогдох бусад албаны төлөөлөгчид оролцлоо.
“Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нээж ард иргэдийг гурван өдрийн арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж эрүүл мэнд бол бидний хамгийн үнэт баялаг. Иргэн бүрийн оролцоо, зөв дадал эрүүл нийгмийн үндэс юм. Монгол Улсад халдварт бус өвчин нийт нас баралтын 77%-ийг эзэлж байгаа нь амьдралын хэв маягтай шууд холбоотой. Иймд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг бодит ажил болгоход энэхүү өдөрлөг чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан бөгөөд Цус сэлбэлт судлалын салбарыг олон улсын төвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Н.Эрдэнэбаяр нь цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцан ажлын амжилт хүслээ.
ЦССҮТ-ийн хамт олон маргааш буюу 04 сарын 21-ний өдөр иргэдийнхээ санал, хүсэлтийг хүлээн авч зөвлөгөө мэдээлэл хүргэж ажиллана.