Холбогдох: 70112857
Бямба, Ням гарагт амарна.
2026-05-29

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан ЦССҮТ-ийн хамт олон албан хаагчдынхаа хүүхэд багачуудыг баярлуулсан үйл ажиллагаа зохион байгууллаа.

Энэ үеэр ЦССҮТ-ийн захирал Б.Нарантуяа нийт албан хаагчид болон хүүхэд багачуудад баярын мэндчилгээ дэвшүүлж, хүүхэд бүр баяр баясгалан, инээд хөөр, эрүүл чийрэг, өсөж хөгжих нь гэр бүл төдийгүй байгууллага, нийгмийн үнэт баялаг болохыг онцлон тэмдэглэлээ.

Тэрээр хэлсэн үгэндээ:
“Эх орныхоо ирээдүй болсон хүүхэд багачууд маань эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч сэтгэлтэй, аз жаргалтай өсөн торниж, хүсэл мөрөөдөл нь биелж явах болтугай” хэмээн нийт албан хаагчдын гэр бүлд аз жаргал, хүүхэд багачуудад гэгээлэг сайхан ирээдүйг хүсэн ерөөж, баярын мэнд хүргэлээ.

Энэ дашрамд ивээн тэтгэгч байгууллагаар хамтран ажилласан Пролианс ХХК, Илдэнгүн Хошуу ХХК, Космос Тек Монгол ХХК-ны хамт олонд талархал илэрхийллээ.